*** Цахим орчин - Монгол кирилл үсэг хэрэглэх ***

** Дусал бичээч , гарын драйвер (латин галиг ижил байрлал ) - ҮЗЭХ /Blogmn.net/ . Монгол үсэг, Англи үсэг 2 ижил байрлал дээрх гарын драйвер програмыг татах хаяг, зааварчилгаа хамт байгаа
- Монгол кирилл үсэг, Англи латин үсэг 2 ижил байрлал дээрх гарын драйвер хэрэглэхэд илүү хялбар үр дүнтэй байдаг. (компьютерын гарын байрлал)
- Мессэж бичлэгээр латин галигаар хүмүүс хурдан бичиж сурсан учраас үүнтэй адил харгалзах үсэг нь монгол үсэг, латин галиг ижил байвал хүмүүст хялбар байх болно. /Азийн бусад орны туршлага/
- Өөр гарын драйвер-үүд шиг олон үсэгний байрлал цээжлэхгүй , англи монгол үсэгний байрлал ижил болохоор үнэхээр амар, удахгүй бүх монголчууд хэрэглэнэ гэж бодож байна.
** БУУЗ монгол гарын драйвер, галиг хөрвүүлэгч - ҮЗЭХ / Realight.cf/ интэрнэт орчинд ашиглахад их хялбар програм, мессэж бичдэг галиг үсэгтэй адил, нэг товч дээр адил төстэй үсэгүүд олон гардаг сайн талтай. Прорамыг татах хаяг, зааварчилгаа хамт байгаа
- Монгол улс даяар нэг стандартаар бичээд сурвал зүгээр байх. Эхэлж бичиж дасталаа 1 сар шаардана, олон жил виндовс кирилл гараар бичээд сурсан байдаг, үүний дараа бнчээд сурахад таны хурд 2 дахин их болно.
- Монгол кирилл үсгийг нийтээр хэрэглэж сургах, амар хяялбар бичдэг болгох, улсаас төсөв гаргаж сайжруулалт хийх /Dusal , BUUZ хувь хүмүүс улсын хийх ёстой ажлыг хувийн хөрөнгөөр өөрөөсөө зардал гаргаж хийж байна/
** Нано стандарт 2020 - гарын драйвер , Монгол үсэг, англи галиг ижил, эгшиг үсгүүд дээд мөрөнд байрлах, төстэй үсгүүд ойролцоо байрлах /ө, ү/ е, ё / и, й , ы / ь , ъ/ ю , я / ш , ц, ч / . шууд харагдах байдал монгол , анлги ижил /х, с / - ҮЗЭХ (фэйс нийтлэл)
- Ихэнх хүмүүс өдөр тутамдаа мэдээллийн технологийг ашиглаж хоорондоо харилцаж байна, /гар утас , компьютер , интернэт , мессэж , чаат, имэйл, мэдээ хайх/ энэ бүхэндээ монгол кирилл үсгээ тогтол зөв хэрэглэж сурах нь эх оронд ач тустай.
- Бүх харилцааны зүйлээ Монгол кирилл үсгээр өдөр бүр тогтмол харилцаж байх хэрэгтэй /мессэж , чаат , имэйл, интернэт /
- Компьютерын гар дээрх англи үсгийн бүх эгшиг дээд мөрөндөө байрлаж байгааг харгалзан үзэж монгол эгшиг үсгүүд аль болох дээд мөрөнд дуудлага ойролцоо үсгүүд ойр байрлуулав.

- Герман гарын драйвер ихэнх үсэг нь англитай ижил бичихэд андуурал гарахгүй амар байдаг.
- Цахим орчинд монгол кирилл үсэг хэрэглэхгүй байна, үүнийг дагаад монгол хэл соёл устаж үгүй болж байна
- Өдөр бүр кирилл үсэг хэрэглэхгүй байгаа шалтгаан нь компьютерын гар дээр монгол үсэг байхгүй, англи үсэг байгаа, гаран дээрх монгол үсгүүд энд тэнд замбраагүй байрласан учраас бичихэд их хүндрэлтэй.
- Иймээс өдөр тутамдаа латин галигаар бичээд сурсан байна, монгол үсэг нь латин галигтай бүх үсэг нь ижил бол хүмүүс ядах юмгүй монголоор байнга бичээд сурна.
- Япон, солонгос , хятад орон өдөр бүр эх хэлний үсгийг нийтээр хэрэглэж байгаа туршлага судлах /өвөр монгол босоо монгол бичигийг компьютерийн хэлэнд сайн хөгжүүлж хэрэглэж байгаа/
- Вэб сайт хийх , санал асуулга, сэтгэгдэл хүн бүр өгдөг байх , монгол кирилл үсгийг мэдээллийн технологид нийтээрээ хөгжүүлэх боломж олгох
- Хоорондоо харилцахдаа мессэж галигаар янз бүрээр англи үсэг орлуулж бичиж байгаа нь монгол хэлийг тахир дутуу болгож байна. /чаат, мессэж, имэйл/ . (X үсэг - h, kh, x ) (Y үсэг - u, y, v ) (В үсэг- w, v, b) (Ө үсэг- o, u )
- Гар утасны томоохон компаниуд алдаатай мессэж байнга явуулж хүмүүсийг төөрөгдүүлж байна (Үүрэн холбооны компань жишээ - urugdul --> уругдул , үрүгдүл , орогдол , өрөгдөл. Монгол кирилл үсгээр нийтийн зарыг явуулж сурах, солонгос япон хятад өөрийн хэлээр зараа явуулдаг)
- Бүх програм нэвтрэх нэр, нууц үгээ монгол кирилл үсгээр анхнаасаа нээж өгөх хэрэгтэй, эсрэг тохиолдолд гарыг англи-руу байнга шилжүүлж кирилл-ээр бичихээс хойш сууж байна. /аль болох англи үсэг хэрэглэхгүй байх/
- Унтарч асахад гарын эхний утга нь монгол үсэг байх хэрэгтэй /компьютер , гар утас/
- Виндовс кирилл гарын драйвер нь хуучин орос стандарт-аар хийсэн болохоор монгол улсад тохиромж муутай, иймээс хүмүүс латин галиг их хэрэглэж байна
- Гар утасны команиуд өдөр бүр бизнесийн зорилгоор галигаар алдаатай мессэж явуулж хүмүүсийг төөрөгдүүлж байгааг улсаас журам гаргаж хориглох, эсвэл дан монгол кирилл үсгээр нийтийн зараа явуулдаг болгох
- Олон нийтэд байнга нээлттэй тогтмол зарлаж уриалж байх хэрэгтэй
- Монгол үсэг, Англи үсэг 2 ижил байрлал дээрх гарын драйвер хийх, хүн бүр өдөр бүр хэрэглэхэд хялбар байх
- Энэ нийтлэл улс орны хэл соёлд хэрэг болно гээд орууллаа, та бүхэн сэтгэгдэл болон санал хүсэлтээ өгч улсдаа хувь нэмэрээ оруулна уу, хүмүүс тогтмол сэтгэгдэл бичиж сайжруулалт хийнэ гэж найдаж байна
********************************************************
Сэтгэгдэл -> БИЧИХ
********************************************************




* Мессэж галиг стандарт
Nanosoft mn
mongol useg kirill nano , cyrillic , message, standart , unicode, bichih, gariin driver, bairlal, font, latin